Их эзэн богдын алдраар овоглосон Чингэс хаан дээд сургууль нь 1999 онд Монгол Улсын Гэгээрлийн сайдын 97 тоот тушаалаар байгуулагдсан түүхтэй бөгөөд “Чингэс хаан” нэртэй Монголын анхны дээд боловсролын байгууллага юм.
Өнөөдөр манай сургуульд Удирдах зөвлөл, Захиргааны зөвлөл, Эрдмийн зөвлөл, Сургалтын алба, Санхүү аж ахуйн алба болон мэргэжлийн 6 тэнхим, эрдэм шинжилгээ, судалгааны 3 сэтгүүлийн редакци, 4 төв, Номын сан, Оюутны зөвлөл, Дотуур байр, Оюутны эрдэм шинжилгээний клуб гэсэн нэгжүүд ажиллаж байна.
Одоо 3000 орчим м кв талбай бүхий хичээлийн 2 байр, 580 м2 хэмжээтэй дотуур байртай.
Сургалтын агуулгыг оюутнуудад нээлттэй болгох үүднээс сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг электрон хэлбэрээр мэдээллийн баазад байрлуулсан нь оюутанд хичээлээ урьдчилан судлах боломж бололцоог өгсөн юм.























