Home Сургууль Түүхэн Товчоо
Түүхэн тойм I PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
5 дах өдөр, 24-04-2009 18:44

Огноо

Үйл явдал

1.

1999.05.03

Монгол Улсын Гэгээрлийн сайдын 97 дугаар тушаалаар сургууль байгуулах зөвшөөрөл олгосон.

2.

1999

Гэгээрлийн сайдын тушаалаар Түүх, Олоун улсын харилцаа, Аялал жуулчлалын удирдлага мэргэжлээр сургалт явуулах зөвшөөрөл олгосон.

3.

2000.05.20-30

Оюутны анхны дадлагыг Хагын хар нуур руу хийв.

4.

2002.05.10

Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайдын тушаалаар Зочид буудал-Зоогийн газрын менежмент мэргэжлээр сургалт явуулах зөвшөөрөл олгосон.

5.

2003.05.09

Анхны төгсөлтийн арга хэмжээг Чингэс хаан зочид буудалд зохион байгуулсан.

6.

2004.04.11

БНХАУ-ын Shenyang jiathu их сургуультай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан.

7.

2004.04.28

Магадлан итгэмжлэгдэж №66 тоот гэрчилгээ авсан.

8.

2004.05.10

Чингэс хааны мэндэлсний ойг тохиолдуулан “Эзэн хааны хишиг” өдөрлөг зохион байгуулсан.

9.

2004.05.15

Хоёр дахь удаагийн төгсөлтийн арга хэмжээг  “Чингэс хаан” зочид буудалд зохион байгуулсан.

10.

2004.05.17

Профессор багш нарын төлөөлөгчдийг Монгол Улсын Ерөнхийлөгч Нацагийн Багабанди хүлээн авав.

11.

2004.07.01

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан.

12.

2004.09.10

Багш, доктор, профессор О.Пүрэв “Монгол улсын гавъяат багш” цол шагнагдсан.

13.

2004.09.21

“Чингэсийн хүрээ” жуулчны баазад Эрдмийн тангаргын баярыг 5 дахь удаагаа зохион байгуулсан.

14.

2004.09.27

Аялал жуулчлалын удирдлага-эдийн засгийн III ангийн оюутнуудын Зүүн бүсийн аяллын дадлагын тайланг хэлэлцсэн.

15.

2004.09.29

“Аялал жуулчлалын сургалт ба зах зээл” сэдэвт семинарыг Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан.

16.

2004.10.01

Доктор, профессор О.Пүрэвийн 70 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал хийсэн. 

17.

2004.10.28

Аялал жуулчлалын удирдлага-эдийн засгийн I ангийн оюутнуудын “Сарьдгийн хийд” явган аяллын дадлагын тайлан хурал болсон.

18.

2004.11.16

Нийгмийн ухааны тэнхим сурталчлах хүрээнд Улс төр-Түүхийн II ангиас зохион байгуулсан “Тэмүжин-Эрдэм 2004” оюутны эрдэм шинжилгээний хурал болсон.

19.

2004.11.27

Урлагын “Их хуур” наадам зохион байгуулсан.

20.

2004.12.01

Азийн их, дээд сургуулийн холбоонд ажиглагч гишүүнээр элссэн.

21.

2005.12.05

Сургуулийн төлөөлөгчдийг Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдорж хүлээн авав.

22.

2005.01.07

FM 102.5 радиогоор “Чингэс хааны түүхэн газар зүй” цуврал нэвтрүүлгийг  хийсэн.

23.

2005.01.13

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах гэрээг батламжилсан.

24.

2005.01.19

10 ширхэг компьютер бүхий цахим кабинет байгуулсан.

25.

2005.04.01

Профессор Б.Балжиннямын “Монголчуудын бүрэн түүхийн товчоон” гурван боть бүтээлийн номын хурим болсон.

26.

2005.04.30

БНСУ-ын “Sun Moon” их сургуультай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан.

27.

2005.05.20

Түүхийн мэргэжлээр магистрантурын сургалт явуулах зөвшөөрөл олгогдсон.

28.

2005.09.08

Сүхбаатар дүүргийн 40 жилийн ойн нэрэмжит “Дүүргийн хөгжилд бидний оролцоо” уралдаанд тэргүүн байр эзэлсэн.

29.

2005.09.24

Монгол бийрэн бичлэг, калиграфийн үзэсгэлэнг нээсэн.

30.

2005.11.16

Филиппины Манила хотын “Centro Eckolar” их сургуультай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан.

 


Элсэлтийн журамтай эндээс танилцана уу?
Та манай сургуулийн элсэлтийн бүртгэлд онлайнаар бүртгүүлэх боломжтой боллоо.
Та өөрийнхөө мэдээллийг оруулна уу? Овог нэрээ латин үсгээр галиглаж бичнэ үү

Таныг бүртгэлийг хүлээжавсаны дараа таны утсаар холбогдож баталгаажуулах бөгөөд
8 сарын 25 наас өмнө доорхи бичиг баримтуудыг бүрдүүлж авчирна.

Бүрдүүлэх материал:

  1. Бүрэн дунд боловсролын үнэмлэх
  2. Иргэний үнэмлэхний баталгаат хуулбар
  3. Сурагчийн хувийн хэрэг
  4. 3*4 хэмжээтэй 4% цээж зураг
  5. ЕШ-ын дүнгийн тодорхойлолт

Оюутнуудын анхааралд!

Дотоод мэдээ