| № | Огноо | Үйл явдал |
| 1. | 1999.05.03 | Монгол Улсын Гэгээрлийн сайдын 97 дугаар тушаалаар сургууль байгуулах зөвшөөрөл олгосон. |
| 2. | 1999 | Гэгээрлийн сайдын тушаалаар Түүх, Олоун улсын харилцаа, Аялал жуулчлалын удирдлага мэргэжлээр сургалт явуулах зөвшөөрөл олгосон. |
| 3. | 2000.05.20-30 | Оюутны анхны дадлагыг Хагын хар нуур руу хийв. |
| 4. | 2002.05.10 | Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайдын тушаалаар Зочид буудал-Зоогийн газрын менежмент мэргэжлээр сургалт явуулах зөвшөөрөл олгосон. |
| 5. | 2003.05.09 | Анхны төгсөлтийн арга хэмжээг “Чингэс хаан” зочид буудалд зохион байгуулсан. |
| 6. | 2004.04.11 | БНХАУ-ын “Shenyang jiathu” их сургуультай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. |
| 7. | 2004.04.28 | Магадлан итгэмжлэгдэж №66 тоот гэрчилгээ авсан. |
| 8. | 2004.05.10 | Чингэс хааны мэндэлсний ойг тохиолдуулан “Эзэн хааны хишиг” өдөрлөг зохион байгуулсан. |
| 9. | 2004.05.15 | Хоёр дахь удаагийн төгсөлтийн арга хэмжээг “Чингэс хаан” зочид буудалд зохион байгуулсан. |
| 10. | 2004.05.17 | Профессор багш нарын төлөөлөгчдийг Монгол Улсын Ерөнхийлөгч Нацагийн Багабанди хүлээн авав. |
| 11. | 2004.07.01 | Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан. |
| 12. | 2004.09.10 | Багш, доктор, профессор О.Пүрэв “Монгол улсын гавъяат багш” цол шагнагдсан. |
| 13. | 2004.09.21 | “Чингэсийн хүрээ” жуулчны баазад Эрдмийн тангаргын баярыг 5 дахь удаагаа зохион байгуулсан. |
| 14. | 2004.09.27 | Аялал жуулчлалын удирдлага-эдийн засгийн III ангийн оюутнуудын Зүүн бүсийн аяллын дадлагын тайланг хэлэлцсэн. |
| 15. | 2004.09.29 | “Аялал жуулчлалын сургалт ба зах зээл” сэдэвт семинарыг Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан. |
| 16. | 2004.10.01 | Доктор, профессор О.Пүрэвийн 70 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал хийсэн. |
| 17. | 2004.10.28 | Аялал жуулчлалын удирдлага-эдийн засгийн I ангийн оюутнуудын “Сарьдгийн хийд” явган аяллын дадлагын тайлан хурал болсон. |
| 18. | 2004.11.16 | Нийгмийн ухааны тэнхим сурталчлах хүрээнд Улс төр-Түүхийн II ангиас зохион байгуулсан “Тэмүжин-Эрдэм 2004” оюутны эрдэм шинжилгээний хурал болсон. |
| 19. | 2004.11.27 | Урлагын “Их хуур” наадам зохион байгуулсан. |
| 20. | 2004.12.01 | Азийн их, дээд сургуулийн холбоонд ажиглагч гишүүнээр элссэн. |
| 21. | 2005.12.05 | Сургуулийн төлөөлөгчдийг Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдорж хүлээн авав. |
| 22. | 2005.01.07 | FM 102.5 радиогоор “Чингэс хааны түүхэн газар зүй” цуврал нэвтрүүлгийг хийсэн. |
| 23. | 2005.01.13 | Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах гэрээг батламжилсан. |
| 24. | 2005.01.19 | 10 ширхэг компьютер бүхий цахим кабинет байгуулсан. |
| 25. | 2005.04.01 | Профессор Б.Балжиннямын “Монголчуудын бүрэн түүхийн товчоон” гурван боть бүтээлийн номын хурим болсон. |
| 26. | 2005.04.30 | БНСУ-ын “Sun Moon” их сургуультай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. |
| 27. | 2005.05.20 | Түүхийн мэргэжлээр магистрантурын сургалт явуулах зөвшөөрөл олгогдсон. |
| 28. | 2005.09.08 | Сүхбаатар дүүргийн 40 жилийн ойн нэрэмжит “Дүүргийн хөгжилд бидний оролцоо” уралдаанд тэргүүн байр эзэлсэн. |
| 29. | 2005.09.24 | Монгол бийрэн бичлэг, калиграфийн үзэсгэлэнг нээсэн. |
| 30. | 2005.11.16 | Филиппины Манила хотын “Centro Eckolar” их сургуультай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. |