| № | Огноо | Үйл явдал |
| 1. | 2006 | Профессор багш нарын төлөөлөгчдийг Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр хүлээн авав. |
| 2. | 2006.02.15 | БНАСАУ-ын элчин сайдтай уулзалт хийсэн. |
| 3. | 2006.03.03 | “Чингэс хаан” сэтгүүлд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн холбоо, Их Монгол-800 сангаас өргөмжлөл, мөнгөн шагнал олгосон. |
| 4. | 2006.03.12 | “Чингэс хаан судлал”-ын семинар зохион байгуулсан. |
| 5. | 2006.03.29 | Сургуулийн өргөтгөл барих газрын зөвшөөрлийг олгосон. |
| 6. | 2006.04.10 | Магистрантурын анхны төгсөлт болсон. |
| 7. | 2006.04.11 | Азийн их, дээд сургуулиудын холбоонд жинхэнэ гишүүнээр элссэн. |
| 8. | 2006.05.11 | Компьютерийн програм хангамж мэргэжлээр сургалт эрхлэх зөвшөөрөл авсан. |
| 9. | 2006.05.15-25 | Төр, засгийн удирдлагууд оролцсон “Буурал түүхийн жимээр” аяллыг зохион байгуулсан. |
| 10. | 2006.08.08 | Монголч эрдэмтдийн их хуралд 4 багш илтгэл тавьсан. |
| 11. | 2006.08.25 | Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхболд сургуулийн үйл ажиллагаатай танилцав. |
| 12. | 2006.09.01 | Багануур дүүрэгт гэр цэцэрлэг байгуулсан. |
| 13. | 2006.09.20 | Ертөнц дахины энхтайвны холбооны энхийн аянд 40 гаруй оюутнууд оролцсон. |
| 14. | 2006.10.17 | Аялал жуулчлалын удирдлага-эдийн засгийн III ангийн оюутнуудын Зүүн бүсийн аяллын тайлан хамгаалалт болсон. |
| 15. | 2006.11.24 | “Чингэс хаан судлал ба профессор Жек Ведерфорд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болсон. |
| 16. | 2006.11.27 | “Чингэс хааны өлгий нутгийн аялгуу” тоглолтыг багш ажилчид, оюутнуудад үзүүлсэн. |
| 17 | 2006.12.29 | Монгол Улсын Засгийн газар, “Их Монгол-800” жилийн ойг тэмдэглэх Үндэсний комиссоос “Шилдэгийг шилдэг” өргөмжлөлийг “Чингэс хаан судлал” сэтгүүлд олгосон. |
| 18. | 2007.01.13 | Оюутны “Монголын зүг” клубээс хамтран зохиосон волейболын аварга шалгаруулах тэмцээн болсон. |
| 19. | 2007.03.20 | Казах оюутны “Кыран” клубээс “Наурыз-2007” баяр тэмдэглэсэн. |
| 20. | 2007.05.02 | Монгол улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр, профессор багш нарын төлөөлөгчдийг Төрийн ордонд 2 дахь удаагаа хүлээн авч уулзсан. |
| 21. | 2007.05.07 | “Монголын боловсролын өдөр”-үүдийг АНУ-ын Миннесота мужид зохион явуулсан. |
| 22. | 2007.05.15 | Хичээлийн шинэ байрны барилгын шав тавих ёслол болсон. |
| 23. | 2007.05.24 | Барилгын тэг тэнхлэгийг газар дээр нь шилжүүлэх ажлыг хийсэн. |
| 24. | 2007.07.09 | “Чингэс хаан” дээд сургуулийн хүндэт профессор Жек Ведерфорд Монгол Улсын “Алтан гадас” одонгоор шагнагдсан. |
| 25. | 2007.09.09 | Компьютерийн кабинетийг 486, 386 компьютерээр тоноглон нээсэн. |
| 26. | 2007.10.26 | Оюутны “Гэрэгэ” сүлжээ байгууллага 7 гишүүнтэйгээр байгуулагдсан. |
| 27. | 2007.12.17 | Олон улсын харилцааны ангийн оюутан Б.Уранболорын “Болор шигтгээ” ном хэвлэгдэн гарсан. |
| 28. | 2007.12.29 | Шинэ жилийн үдэшлэг “Medusa disco club”-д болсон. |
| 29. | 2008.03.27 | Санхүү-мэдээлэл зүй, Багш-нийгмийн ажилтан мэргэжлээр сургалт эрхлэх зөвшөөрөл авсан. |
| 30. | 2008.04.08 | Оюутны “Тэмүжин Эрдэм-2008” эрдэм шинжилгээний хурал болсон. |
| 31. | 2008.05.19 | Монгол улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр профессор багш нарын төлөөлөгчдийг Төрийн ордонд 3 дахь удаагаа хүлээн авч уулзсан. |
| 32. | 2008.09.01 | Компьютерийн 2 дахь кабинетийг LCD дэлгэц, өндөр хурдны компьютерээс бүрдүүлж байгуулсан. |
| 33. | 2008.10.31 | Сүнсний баярыг Аялал жуулчлалын хөтөч-менежментийн II ангиас зохион байгуулсан. |
| 34. | 2008.11.22 | Оюутны дотуур байрны нээлттэй өдөр болсон. |