| Кредит системийн тухай |
|
|
|
| Зохиогч Administrator | ||||
| 5 дах өдөр, 24-04-2009 21:47 | ||||
1. Бакалаврын боловсролын зорилго нь бүрэн дунд боловсролтой иргэнд сургалт, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт мэргэжлийн өндөр түвшинд ажиллахад шаардагдах тодорхой шинжлэх ухааны суурь мэдлэг эзэмшүүлж, цаашид өөрийгөө хөгжүүлэх онол-арга зүйн мэдлэг, чадвар, соёл төлөвшүүлэхэд оршино. 2. Дипломын боловсрол нь бакалаврын хөтөлбөрийн ерөнхий болоод мэргэжлийн суурь хэсгийг эзэмшсэн хүнд олгох бүрэн бус дээд боловсрол юм. 3. Энэхүү журмаар зохицуулагдахгүй асуудал гарвал “Чингэс хаан” ДС-ийн захирал шийдвэр гаргана. Дээд боловсролын зэрэг нь багц цагаар хэмжигдэх дипломын, бакалаврын, магистрын гэсэн шатлалтай байна. Дипломын ба бакалаврын зэрэг. Дээд боловсролын анхан шатны зэрэг юм. Эдгээр шатлалд суралцагчийг оюутан гэнэ. Багц цаг нь боловсролын агуулгын багтаамжийг жиших нэгж бөгөөд оюутны эзэмшсэн мэдлэг, чадвар, багшийн сургалтын ажлын хэмжээ, сургалтын төлбөрийг тооцох үндсэн хэмжүүр; дээд боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааны төлөвлөлт, санхүүжилт, зохион байгуулалтын харилцааг зохицуулах хэрэгсэл мөн. Нэг багц цагийн хэмжээ нь өдрийн хэлбэрээр суралцаж байгаа оюутны 7 хоногийн бүтэн ачаалал буюу 40 цагтай тэнцүү байна. Энэ нь завсарлагааны хугацааг тооцвол 48 цаг болно. Хичээлийн багц цаг нь хичээлийн агуулгыг харуулах бүхэл тоо байх бөгөөд хэмжээ нь долоо хоногт тухайн хичээлийг судлах цаг, хэлбэрээс хамаарна. Үүнд 16 долоо хоногтой улирлын нэг долоо хоногт суралцахад зориулах дараах багц бүрийг нэг багц цаг гэж тодорхойлно: • Лекцийн 1 цаг + оюутны бие даан суралцах 2 цаг; • Семинарын 2 цаг + бие даах 1 цаг; • Лабораторийн хичээлийн 3 цаг; • Биеийн тамирын хичээл, үйлдвэрлэлийн дадлага, ангийн болон төгсөлтийн ажил зэрэг сургалтын бусад хэлбэрээр оюутны сурах үйл ажиллагаанд зарцуулах 48 цагийг 1 багц цагтай жишинэ. Хичээлийн цаг 50 минут байх ба хоёр цагийн хичээлийг дунд нь завсарлагагүйгээр 90 минутад багтаан явуулж болно. Хичээлийн дугаарлал. “Чингэс хаан” ДС-д заагддаг бүх хичээл нэгдсэн дугаартай. Тэр нь уг шинжлэх ухааны салбарын ерөнхий нэрийн эхний 4 үсэг (англиар) ба 3 оронтой тоо байх бөгөөд эхний орон нь уг хичээлийн түвшинг заана. Үүнд: 001-099 дугаартай хичээлүүд багц цаг олгохгүй хичээл 100-199 дугаартай хичээлүүд 1-р ангийн түвшинд заагдах хичээлүүд 200-299 дугаартай хичээлүүд 2-р ангийн түвшинд заагдах хичээлүүд 300-399 дугаартай хичээлүүд 3-р ангийн түвшинд заагдах хичээлүүд 400-499 дугаартай хичээлүүд 4-р ангийн түвшинд заагдах хичээлүүд Заавал үзэх хичээл. Сургалтын төлөвлөгөөнд заавал үзэхээр бичигдсэн хичээл нь “Чингэс хаан” ДС-ийн хэмжээнд үзэх нийтлэг хичээл ба тухайн мэргэжлийн суурь хичээл (major) гэж ангилагдана. Сонгон суралцах хичээл. Хэд хэдэн хичээлээс тодорхой хэмжээний багц цаг бүхий хичээлийг оюутан өөрөө сонгон суралцах хичээл. Хагас сонголттой хичээл. Жишээ нь „философи” хичээлийг сонгодог философийн суурин дээр дорнын, өрнийн, орчин үеийн философи гэсэн аль нэг нэмэлт хэсэгтэйгээр үзнэ. Оноо нь тухайн хичээлээр оюутны хийж гүйцэтгэх ёстой болон бие даан суралцах үйл ажиллагааны биелэлт, эзэмшвэл зохих мэдлэг, чадварын түвшинг 100% гэж үзэж түүнтэй харьцуулан үнэлсэн тоо. Дүн нь оюутны мэдлэг, чадварын түвшинг илэрхийлэх A, B, C, D, F үсгээр тэмдэглэгдэх үнэлгээ юм. Эдгээр үсгэн дүнд 4, 3, 2, 1, 0 гэсэн тоон дүн харгалзуулж болно. Голч оноо нь оюутны шалгалтанд авсан оноог харгалзах хичээлүүдийн багц цагаар жигнэсэн дундаж юм. Голч дүн нь оюутны эзэмшсэн мэдлэг, чадварын тоо ба чанарын үнэлгээний нэгдэл бөгөөд голч онооны адил аргачлалаар бодогдоно. Улирлын шалгалт. Сургалтын төлөвлөгөөн дэх хичээлийн хөтөлбөрийг оюутан хэрхэн судалж эзэмшсэнийг үнэлэх гол хэлбэр нь улирлын шалгалт байна. Улирлын шалгалтын дүрмийг тусгайлан боловсруулж мөрдөнө. Төгсөлтийн шалгалт. Дээд боловсролын агуулгыг дүүргэж буй оюутан нь тухайн мэргэжлийн дээд боловсролыг эзэмшихэд зайлшгүй шаардагдах мэдлэг, чадвар, дадлыг эзэмшсэн түвшинг баталгаажуулах зорилго бүхий төгсөлтийн шалгалтыг заавал өгнө. Төгсөлтийн шалгалтыг зохион байгуулах тухай журмыг тусгайлан гаргана.
|
||||
| LAST_UPDATED2 |
Холбоо барих
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ж. Батмөнхийн гудамж 9
Улаанбаатар-46, Ш\Х-1003
Утас/Факс: 350155, 350157, 99110283, 99195961
Э-мэйл: chinggiscomplex@magicnet.mn
Веб хуудас: www.chinggiscomplex.mn



















