| Кредит системийн тухай |
|
|
|
| Зохиогч Administrator | ||||
| 5 дах өдөр, 24-04-2009 21:47 | ||||
Хуудас 2 of 2 Оноо нь тухайн хичээлээр оюутны хийж гүйцэтгэх ёстой болон бие даан суралцах үйл ажиллагааны биелэлт, эзэмшвэл зохих мэдлэг, чадварын түвшинг 100% гэж үзэж түүнтэй харьцуулан үнэлсэн тоо. Дүн нь оюутны мэдлэг, чадварын түвшинг илэрхийлэх A, B, C, D, F үсгээр тэмдэглэгдэх үнэлгээ юм. Эдгээр үсгэн дүнд 4, 3, 2, 1, 0 гэсэн тоон дүн харгалзуулж болно. Голч оноо нь оюутны шалгалтанд авсан оноог харгалзах хичээлүүдийн багц цагаар жигнэсэн дундаж юм. Голч дүн нь оюутны эзэмшсэн мэдлэг, чадварын тоо ба чанарын үнэлгээний нэгдэл бөгөөд голч онооны адил аргачлалаар бодогдоно. Улирлын шалгалт. Сургалтын төлөвлөгөөн дэх хичээлийн хөтөлбөрийг оюутан хэрхэн судалж эзэмшсэнийг үнэлэх гол хэлбэр нь улирлын шалгалт байна. Улирлын шалгалтын дүрмийг тусгайлан боловсруулж мөрдөнө. Төгсөлтийн шалгалт. Дээд боловсролын агуулгыг дүүргэж буй оюутан нь тухайн мэргэжлийн дээд боловсролыг эзэмшихэд зайлшгүй шаардагдах мэдлэг, чадвар, дадлыг эзэмшсэн түвшинг баталгаажуулах зорилго бүхий төгсөлтийн шалгалтыг заавал өгнө. Төгсөлтийн шалгалтыг зохион байгуулах тухай журмыг тусгайлан гаргана.
|
||||
| LAST_UPDATED2 |
Холбоо барих
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ж. Батмөнхийн гудамж 9
Улаанбаатар-46, Ш\Х-1003
Утас/Факс: 350155, 350157, 99110283, 99195961
Э-мэйл: chinggiscomplex@magicnet.mn
Веб хуудас: www.chinggiscomplex.mn



















