| Дипломын болон бакалаврын зэргийн сургалт |
|
|
|
| Зохиогч Administrator | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| 5 дах өдөр, 24-04-2009 21:52 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
ЭлсэлтЭлсэлтийн уралдаант шалгалтыг зохих журмын дагуу амжилттай өгч, элсэх болзол хангасан, тухайн жилийн сургалтын болоод бусад үйлчилгээний төлбөрийг төлсөн хүнийг “Чингэс хаан” ДС-д элсүүлнэ. Элсэлтийн шалгалт нь элсэхийг хүсэгчдийн мэдлэг, суралцах чадвар, авъяасыг тодорхойлон сургуулийн хүчин чадалд зохицсон хяналтын тоонд багтаан шалгаруулах зорилготой. Элсэгчдээс авах шалгалтын төрөл, дүгнэх аргачлалыг үндсэн мэргэжлийн чиглэлээс хамааруулан тогтоох бөгөөд энэ тухай жил бүр элсэлтийн журамдаа тусган нийтэд зарлаж байна. “Чингэс хаан” ДС-ийн бүрэлдэхүүний нэгжид оюутнаар элсүүлэх шийдвэрийг “Чингэс хаан” ДС-ийн захирлын тушаалаар баталгаажуулна. Энэ тушаал гарсны дараа оюутны үнэмлэх, сурлагын дэвтэр олгоно. Оюутан нь авъяас сонирхолдоо нийцсэн мэргэжил, сургуулиа сонгох зэрэг тодорхой шалтгааны улмаас дотоод, гадаадын их дээд сургуулиас болон тус их сургуулийн аль нэг салбараас нөгөөд шилжин суралцаж болно. Энэ асуудлыг “Чингэс хаан” ДС-ийн захирлын тушаалаар баталсан тусгай журмаар зохицуулна. Өөр сургуулиас оюутан шилжин суралцуулах зөвшөөрлийн гол үндэс нь хоёр сургуулийн багц цагийн харилцан зөвшилцөл байх болно. Гадаадын иргэдийг элсүүлэх Гадаадын болон харъяалалгүй иргэнийг “Чингэс хаан” ДС-д элсүүлэн суралцуулах асуудлыг тусгай журмаар зохицуулна. Гадаадын суралцагч нь сургалтанд бүрэн хэмжээгээр оролцож чадахаар монгол хэл эзэмшсэн байвал зохино. Хэрэв монгол хэлийг зохих хэмжээнд эзэмшээгүй бол монгол хэлний бэлтгэл ангид суралцуулна. Гадаадын их, дээд сургуулиудтай байгуулсан хамтын ажиллагааны шугамаар тусгай хичээлүүдийг судлахаар ирсэн оюутнуудыг хугацаа зааж элсүүлнэ. Ийм оюутан тодорхой нөхцөл шалтгааны улмаас сургалтыг үргэлжлүүлэх хүсэлт гаргавал нэг улирлаар сунгаж болно. Сургуульдаа эргэж бүртгүүлэх (анги дэвших)Дараагийн хичээлийн жилд үргэлжлүүлэн суралцах оюутан зохих журмын дагуу сургуульдаа бүртгүүлсэн байна. Эргэж бүртгүүлэхэд бүрдүүлэх бичиг баримтыг улирлын эцэст зарлан мэдэгдсэн байх бөгөөд бүртгүүлэхдээ дараа улирлын сургалтын төлбөрийг төлсөн байна. Энэхүү бүртгэлийг үндэслэн гарах захирлын тушаалаар оюутан дараагийн улиралд үргэлжлүүлэн суралцах эрхтэй болно. Биелүүлсэн багц цагийн хэмжээгээр тухайн оюутны суралцаж буй анги тодорхойлогдоно. Үүнд: • Нэгдүгээр ангийн оюутан 0 - 30 багц цаг биелүүлсэн • Хоёрдугаар ангийн оюутан 31 - 60 багц цаг биелүүлсэн • Гуравдугаар ангийн оюутан 61 - 90 багц цаг биелүүлсэн • Дөрөвдүгээр ангийн оюутан 91-ээс дээш багц цаг биелүүлсэн. Энэ харгалзлалыг баримтлан хичээлийн жил бүр суралцах оюутныг “анги дэвшүүлэх, үргэлжлүүлэн суралцуулах тухай” захирлын тушаал гаргана. . Чөлөө авах, үргэлжлүүлэн суралцахОюутан нь хүндэтгэн үзэх шалтгаанаар 1 сараас дээш хугацаагаар хичээлд сууж чадахгүйд хүрвэл чөлөө авах тухай өргөдөл гарган сургуулийн сургалтын албаны эрхлэгчийн зөвшөөрөл авч сургуулийн захиргаанд өгнө. Жилийн чөлөө олгох тухай шийдвэрийг захирлын тушаалаар баталгаажуулан, хувийг нь сургалтын албанд ирүүлнэ. Чөлөөг нэг жил буюу үндсэн хоёр улирлаар олгох бөгөөд чөлөөг сунгах буюу дахин олгох тухай хүсэлтийг бичгээр гаргасныг үндэслэн үргэлжлүүлэн олгож болох бөгөөд сургуулиас чөлөөтэй байх нийт хугацаа 2 жилээс хэтэрч болохгүй. Хичээлийн жилийн үргэлжлэх хугацааХичээлийн жил 3 улиралтай байх ба 9-сарын 1-нд эхэлнэ. Намар, хаврын буюу үндсэн 1, 2-р улиралд оюутан хичээлд заавал суух бөгөөд тус бүр хичээлийн 16 долоо хоног, шалгалтын 3 долоо хоног, амралтын 3-аас доошгүй долоо хоногтой байна. Зуны буюу нэмэгдэл улирал нь хурдавчилсан болон нөхөн суралцах, үйлдвэрлэлийн болон хээрийн дадлага хийхэд зориулагдах бөгөөд хичээллэх хугацаа нь шалгалт авах хугацааг оролцуулан 8 долоо хоног байна. Хичээлийн жилийн календарийг урьд жилийн 5-р сард захирлын зөвлөлөөр хэлэлцэн баталж байна. Суралцах хугацааОюутны дипломын зэргээр суралцах ердийн хугацаа 3 жил, бакалаврын зэргээр суралцах ердийн хугацаа 4 жил, дээд хугацаа нь ердийн хугацаанаас 2 жилээр илүү байх ба дараах нөхцөлд үүнээс өөр байж болно. Үүнд:
Чөлөөтэй байсан хугацаа суралцсан хугацаанд тооцогдохгүй. Эхний 5 улирал дараалан бүх хичээлдээ амжилттай дүн үзүүлсэн, 80 -аас дээш голч оноотой оюутан өөрийн хүсэлтээр үлдсэн хугацаанд 1 улирлыг товчлон суралцаж болно. Эхний 5 улирлын голч оноогоор 85-аас дээш үнэлгээтэй суралцсан өдрийн ангийн суралцагч хоёр дахь мэргэжлээр давхар суралцаж болно. Суралцах хугацаа нь энэ журмын 19-р заалтаар зохицуулагдана. Давхар мэргэжлээр суралцагчийг тэнхмийн зөвшөөрлийг үндэслэн “Чингэс хаан” ДС-ийн захирлын тушаалаар баталгаажуулна. Давхар мэргэжлийн сургалтын хэлбэрийг (өдөр, орой, эчнээ) нь сургуулийн Сургалтын албатай оюутны байгуулах гэрээгээр зохицуулна. Сургалтын төлөвлөгөөДипломын зэрэг олгох сургалтын төлөвлөгөө 90-96, бакалаврын зэрэг олгох сургалтын төлөвлөгөө нь 120-128 багц цагаар хэмжигдэх агуулга бүхий онолын болон дадлагын хичээлүүдээс тогтоно. Сургалтын төлөвлөгөөний эх загварыг сургалтын албанаас гарган мөрдүүлнэ. Сургалтын төлөвлөгөөг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрснөөр “Чингэс хаан” ДС-ийн захирал батална. Хичээлийн стандартыг эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэн, сургалтын албаар баталгаажуулсан байна. Сургалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах асуудлыг сургалтын албаны эрхлэгч санаачлан эрдмийн зөвлөлд тавих ба энэ саналыг сайшаасан дүгнэлтийг үндэслэн сургуулийн захирал шийдвэрлэнэ. Сургалтын төлөвлөгөөнд “Чингэс хаан” ДС-ийн хэмжээнд үзэх ерөнхий эрдмийн, мэргэжлийн суурь (major), мэргэшүүлэх болон сонгон суралцах хичээлүүд орно. “Чингэс хаан” ДС-ийн хэмжээгээр судлах ерөнхий эрдмийн заавал болон хагас сонголтоор үзэх хичээлийн нийт багц цаг 22-оос доошгүй байна. Эдгээр хичээлийн стандартыг сургалтын албанаас эрхлэн боловсруулж, эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулсан байна. Эдгээр ерөнхий эрдмийн хичээлүүд мэргэжлийн чиглэлд багтаж буй бол оронд нь оюутны сонгох бусад хичээлүүдийг оруулна. Мэргэжлийн салбарын заавал үзэх суурь хичээл (major)- ийн багц цаг 60-80 байна. Эдгээр болон мэргэшүүлэх хичээлийн жагсаалтыг гаргаж. стандартыг боловсруулах асуудлыг сургалтын албаны эрхлэгч хариуцна. Тодорхой мэргэжлийн ангид заагдах ерөнхий эрдмийн хичээлийн хөтөлбөрийг үйлчлэх тэнхим, үйлчлүүлэх салбартай хамтран боловсруулна. Мэргэшүүлэх хичээлд тухайн салбар дээр хийгдэж буй судалгаа, эрдэм шинжилгээний ажил болон нарийн мэргэжилтэй холбоотой хичээлийг оруулна. Сонгох хичээл (minor) нь нэг чиглэлээр мэргэшүүлэх хичээлүүдээс сонгох, өөр мэргэжлийн салбараас сонгох гэсэн хэсэгтэй байна. 1 ба 3-р ангийн оюутны сургалтын төлөвлөгөө нь жилд 30-32 багц цаг бүхий ихэвчлэн заавал үзэх ерөнхий эрдмийн хичээл болоод мэргэжлийн суурь хичээлүүдийг үзэхээр зохиогдсон байна. 3 ба 4-р ангийн сургалтын төлөвлөгөө нь голчлон мэргэжлийн суурь болон сонгон судлах хичээлүүд үзэхээр байх ба оюутан сонгож хувийн төлөвлөгөөгөөр суралцахаар уян хатан зохиогдсон байна. Сургалтын алба хариуцан өгөгдсөн загварын дагуу агуулга, явц, үнэлгээний стандартуудыг агуулсан хичээлийн тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж гаргана. Сургалтын төлөвлөгөө, хичээлүүдийн товч тодорхойлолтуудыг агуулсан гарын авлагыг сургалтын албанаас эрхлэн хичээлийн жилийн эхэнд хэвлүүлэх, Вэб талбарт тавих зэргээр олны хүртээл болгоно. Сургалтын төлбөрСургалтын төлбөр нь судлах хичээлийн багц цагийн үнэ, сургуулиас оюутанд үзүүлэх үйлчилгээний хөлсний нийлбэрээр тодорхойлогдоно. Сургалтын төлбөрийн хэмжээг тусгай журмаар баталгаажуулсан аргачлалаар жил бүр шинэчлэн тогтоож, Удирдах зөвлөл батлах ба тухайн хичээлийн жилд өөрчлөхгүй. Багц цагийн үнэ сургуулийн төсөв, санхүүжилтийн төлөвлөлтийн үндэс болно. Энэ нь багш, оюутны тооны харьцаа, багш болоод үйлчилгээний ажилтны цалингийн түвшин, хичээлийн хэлбэр, бүлгийн оюутны тоо, оюутны биелүүлэхээр төлөвлөсөн багц цагийн хэмжээнээс хамаарах бөгөөд тухайн жилд дундаж хэмжээгээр тодорхойлогдоно. Үйлчилгээний хөлс нь лабораторийн тоног төхөөрөмж ашиглуулах, урвалж бодис авах, ном хэвлэл олгох, хөнгөлөлттэй хоол ундаар үйлчлэх, эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх, биеийн тамир чийрэгжүүлэлтийн нөхцөлөөр хангах, спортын уралдаан тэмцээн зохион байгуулах, олон улсын мэдээллийн сүлжээг ашиглах зэрэг сургуулийн зүгээс оюутанд шууд үзүүлэх нэмэлт үйлчилгээний төлбөрийг багтаана. Үйлчилгээний хөлс нь улирал , эсвэл хичээлийн жилд нийт оюутан адил хэмжээгээр төлөх, үйлчлүүлэгч тухай бүр төлөх гэсэн хоёр хэлбэртэй байна. Оюутан нь сургалтын төлбөр, үйлчилгээний хөлсийг хичээлийн жилээр , эсвэл улирлаар эхний сард багтаан барагдуулсан байх үүрэгтэй ба энэ хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги тооцох журмыг санхүүгийн албанаас гарган хэрэгжүүлж болно. Шалгалт/үнэлгээСургалтын төлөвлөгөөн дэх хичээлийн тодорхойлолтын дагуу оюутны эзэмшсэн мэдлэг, чадварын түвшинг үнэлж дүгнэх гол хэлбэр нь шалгалт байна. Улирлын болон төгсөлтийн шалгалт авахад баримтлах дүрмийг тусгайлан гаргана. Оюутны судалсан хичээлийн багц цаг нь тухайн суралцагчийн эзэмшсэн мэдлэг, чадварын тоон үнэлгээ бөгөөд шалгалтын оноо/дүн нь түүний чанарын үнэлгээ болно. Голч дүн нь суралцагчийн эзэмшсэн мэдлэг, чадварын тоо ба чанарын үнэлгээний нэгдэл юм. Оюутны мэдлэг, чадварын (шалгалтын) үнэлгээг 5 шатлалтай дүн ба 100 онооны тогтолцоогоор гаргана. F дүн авсан хичээлийн багц цагийг биелүүлээгүй гэж үзнэ. Оноо, тоон ба үсгэн дүн нь дараах хүснэгтэд үзүүлсэн харьцаатай байна.
Сургалтын албанаас улирал бүр оюутны сурлагын амжилтын үнэлгээг голч оноо, голч дүнгээр гаргана. Голч оноо/дүнг бодохдоо үзсэн хичээлүүдийн авбал зохих багц цагийг хичээлд харгалзах оноо/дүнгээр үржүүлж нэмээд нийт багц цагт хуваана.
n - хичээл, шалгалтын тоо КI - тухайн (i) хичээлийн багц цаг Оi [Дi] - тухайн хичээлийн оноо ба дүн ГО [ГД] - голч оноо ба голч дүн
Ийнхүү улирал бүрийн голч оноо/дүнг гаргахаас гадна, нийт суралцсан хугацааны голч оноо/дүнг гаргаж байна. Шалгалтын дүнг нийтэд илээр зарлахаар бол оюутны нэрийн оронд оюутны хувийн дугаарыг хэрэглэнэ. Сургуулиас чөлөөлөх, хасахОюутныг дараах шалтгаанаар сургуулиас бүрмөсөн чөлөөлнө. a) Сургуулиас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргасан, b) Өөр сургуульд шилжсэн. Үүнээс гадна оюутныг дараах шалтгаанаар сургуулиас хасна. Үүнд: c) Бүртгэлийн хугацаанд эргэж бүртгүүлээгүй бол сургууль орхисон гэж үзэх, d) Чөлөөний хугацаа дуусаад тогтоосон хугацаанд ирээгүй буюу чөлөөг сунгах тухай өргөдлөө гаргаагүй, e) Шалгалтын дүрэмд зааснаар сурлагаар тэнцэхгүй гэж үзэх нөхцөлд орсон, f) Суралцах дээд хугацаанд тус сургуулийг төгсөхөд шаардагдах нийт багц цагийг авч чадаагүй, g) Гэрээнд заасан хугацаанд сургалтын төлбөрөө төлөөгүй, h) Гэмт хэрэг, ёс суртахууны ноцтой зөрчил гаргасан нь нотлогдвол. ТөгсөлтСургалтын төлөвлөгөөгөөр тухайн боловсролын зэргийн шаардлагыг бүрэн биелүүлэн зохих багц цаг цуглуулан, төгсөлтийн шалгалтаа амжилттай өгсөн оюутныг захирлын тушаалаар төгсгөн мэргэжил, боловсролын зэрэг, түүнийг гэрчлэх баримт бичиг, энгэрийн тэмдэг олгоно. |
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| LAST_UPDATED2 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Холбоо барих
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ж. Батмөнхийн гудамж 9
Улаанбаатар-46, Ш\Х-1003
Утас/Факс: 350155, 350157, 99110283, 99195961
Э-мэйл: chinggiscomplex@magicnet.mn
Веб хуудас: www.chinggiscomplex.mn





















