| Дипломын болон бакалаврын зэргийн сургалт |
|
|
|
| Зохиогч Administrator | ||||||
| 5 дах өдөр, 24-04-2009 21:52 | ||||||
Хуудас 3 of 4 Эхний 5 улирал дараалан бүх хичээлдээ амжилттай дүн үзүүлсэн, 80 -аас дээш голч оноотой оюутан өөрийн хүсэлтээр үлдсэн хугацаанд 1 улирлыг товчлон суралцаж болно. Эхний 5 улирлын голч оноогоор 85-аас дээш үнэлгээтэй суралцсан өдрийн ангийн суралцагч хоёр дахь мэргэжлээр давхар суралцаж болно. Суралцах хугацаа нь энэ журмын 19-р заалтаар зохицуулагдана. Давхар мэргэжлээр суралцагчийг тэнхмийн зөвшөөрлийг үндэслэн “Чингэс хаан” ДС-ийн захирлын тушаалаар баталгаажуулна. Давхар мэргэжлийн сургалтын хэлбэрийг (өдөр, орой, эчнээ) нь сургуулийн Сургалтын албатай оюутны байгуулах гэрээгээр зохицуулна. Сургалтын төлөвлөгөөДипломын зэрэг олгох сургалтын төлөвлөгөө 90-96, бакалаврын зэрэг олгох сургалтын төлөвлөгөө нь 120-128 багц цагаар хэмжигдэх агуулга бүхий онолын болон дадлагын хичээлүүдээс тогтоно. Сургалтын төлөвлөгөөний эх загварыг сургалтын албанаас гарган мөрдүүлнэ. Сургалтын төлөвлөгөөг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрснөөр “Чингэс хаан” ДС-ийн захирал батална. Хичээлийн стандартыг эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэн, сургалтын албаар баталгаажуулсан байна. Сургалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах асуудлыг сургалтын албаны эрхлэгч санаачлан эрдмийн зөвлөлд тавих ба энэ саналыг сайшаасан дүгнэлтийг үндэслэн сургуулийн захирал шийдвэрлэнэ. Сургалтын төлөвлөгөөнд “Чингэс хаан” ДС-ийн хэмжээнд үзэх ерөнхий эрдмийн, мэргэжлийн суурь (major), мэргэшүүлэх болон сонгон суралцах хичээлүүд орно. “Чингэс хаан” ДС-ийн хэмжээгээр судлах ерөнхий эрдмийн заавал болон хагас сонголтоор үзэх хичээлийн нийт багц цаг 22-оос доошгүй байна. Эдгээр хичээлийн стандартыг сургалтын албанаас эрхлэн боловсруулж, эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулсан байна. Эдгээр ерөнхий эрдмийн хичээлүүд мэргэжлийн чиглэлд багтаж буй бол оронд нь оюутны сонгох бусад хичээлүүдийг оруулна. Мэргэжлийн салбарын заавал үзэх суурь хичээл (major)- ийн багц цаг 60-80 байна. Эдгээр болон мэргэшүүлэх хичээлийн жагсаалтыг гаргаж. стандартыг боловсруулах асуудлыг сургалтын албаны эрхлэгч хариуцна. Тодорхой мэргэжлийн ангид заагдах ерөнхий эрдмийн хичээлийн хөтөлбөрийг үйлчлэх тэнхим, үйлчлүүлэх салбартай хамтран боловсруулна. Мэргэшүүлэх хичээлд тухайн салбар дээр хийгдэж буй судалгаа, эрдэм шинжилгээний ажил болон нарийн мэргэжилтэй холбоотой хичээлийг оруулна. Сонгох хичээл (minor) нь нэг чиглэлээр мэргэшүүлэх хичээлүүдээс сонгох, өөр мэргэжлийн салбараас сонгох гэсэн хэсэгтэй байна. 1 ба 3-р ангийн оюутны сургалтын төлөвлөгөө нь жилд 30-32 багц цаг бүхий ихэвчлэн заавал үзэх ерөнхий эрдмийн хичээл болоод мэргэжлийн суурь хичээлүүдийг үзэхээр зохиогдсон байна. 3 ба 4-р ангийн сургалтын төлөвлөгөө нь голчлон мэргэжлийн суурь болон сонгон судлах хичээлүүд үзэхээр байх ба оюутан сонгож хувийн төлөвлөгөөгөөр суралцахаар уян хатан зохиогдсон байна. Сургалтын алба хариуцан өгөгдсөн загварын дагуу агуулга, явц, үнэлгээний стандартуудыг агуулсан хичээлийн тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж гаргана. Сургалтын төлөвлөгөө, хичээлүүдийн товч тодорхойлолтуудыг агуулсан гарын авлагыг сургалтын албанаас эрхлэн хичээлийн жилийн эхэнд хэвлүүлэх, Вэб талбарт тавих зэргээр олны хүртээл болгоно. |
||||||
| LAST_UPDATED2 |
Холбоо барих
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ж. Батмөнхийн гудамж 9
Улаанбаатар-46, Ш\Х-1003
Утас/Факс: 350155, 350157, 99110283, 99195961
Э-мэйл: chinggiscomplex@magicnet.mn
Веб хуудас: www.chinggiscomplex.mn



















