| Дипломын болон бакалаврын зэргийн сургалт |
|
|
|
| Зохиогч Administrator | |||||||||||||||||||||||||||
| 5 дах өдөр, 24-04-2009 21:52 | |||||||||||||||||||||||||||
Хуудас 4 of 4 Сургалтын төлбөрСургалтын төлбөр нь судлах хичээлийн багц цагийн үнэ, сургуулиас оюутанд үзүүлэх үйлчилгээний хөлсний нийлбэрээр тодорхойлогдоно. Сургалтын төлбөрийн хэмжээг тусгай журмаар баталгаажуулсан аргачлалаар жил бүр шинэчлэн тогтоож, Удирдах зөвлөл батлах ба тухайн хичээлийн жилд өөрчлөхгүй. Багц цагийн үнэ сургуулийн төсөв, санхүүжилтийн төлөвлөлтийн үндэс болно. Энэ нь багш, оюутны тооны харьцаа, багш болоод үйлчилгээний ажилтны цалингийн түвшин, хичээлийн хэлбэр, бүлгийн оюутны тоо, оюутны биелүүлэхээр төлөвлөсөн багц цагийн хэмжээнээс хамаарах бөгөөд тухайн жилд дундаж хэмжээгээр тодорхойлогдоно. Үйлчилгээний хөлс нь лабораторийн тоног төхөөрөмж ашиглуулах, урвалж бодис авах, ном хэвлэл олгох, хөнгөлөлттэй хоол ундаар үйлчлэх, эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх, биеийн тамир чийрэгжүүлэлтийн нөхцөлөөр хангах, спортын уралдаан тэмцээн зохион байгуулах, олон улсын мэдээллийн сүлжээг ашиглах зэрэг сургуулийн зүгээс оюутанд шууд үзүүлэх нэмэлт үйлчилгээний төлбөрийг багтаана. Үйлчилгээний хөлс нь улирал , эсвэл хичээлийн жилд нийт оюутан адил хэмжээгээр төлөх, үйлчлүүлэгч тухай бүр төлөх гэсэн хоёр хэлбэртэй байна. Оюутан нь сургалтын төлбөр, үйлчилгээний хөлсийг хичээлийн жилээр , эсвэл улирлаар эхний сард багтаан барагдуулсан байх үүрэгтэй ба энэ хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги тооцох журмыг санхүүгийн албанаас гарган хэрэгжүүлж болно. Шалгалт/үнэлгээСургалтын төлөвлөгөөн дэх хичээлийн тодорхойлолтын дагуу оюутны эзэмшсэн мэдлэг, чадварын түвшинг үнэлж дүгнэх гол хэлбэр нь шалгалт байна. Улирлын болон төгсөлтийн шалгалт авахад баримтлах дүрмийг тусгайлан гаргана. Оюутны судалсан хичээлийн багц цаг нь тухайн суралцагчийн эзэмшсэн мэдлэг, чадварын тоон үнэлгээ бөгөөд шалгалтын оноо/дүн нь түүний чанарын үнэлгээ болно. Голч дүн нь суралцагчийн эзэмшсэн мэдлэг, чадварын тоо ба чанарын үнэлгээний нэгдэл юм. Оюутны мэдлэг, чадварын (шалгалтын) үнэлгээг 5 шатлалтай дүн ба 100 онооны тогтолцоогоор гаргана. F дүн авсан хичээлийн багц цагийг биелүүлээгүй гэж үзнэ. Оноо, тоон ба үсгэн дүн нь дараах хүснэгтэд үзүүлсэн харьцаатай байна.
Сургалтын албанаас улирал бүр оюутны сурлагын амжилтын үнэлгээг голч оноо, голч дүнгээр гаргана. Голч оноо/дүнг бодохдоо үзсэн хичээлүүдийн авбал зохих багц цагийг хичээлд харгалзах оноо/дүнгээр үржүүлж нэмээд нийт багц цагт хуваана.
n - хичээл, шалгалтын тоо КI - тухайн (i) хичээлийн багц цаг Оi [Дi] - тухайн хичээлийн оноо ба дүн ГО [ГД] - голч оноо ба голч дүн
Ийнхүү улирал бүрийн голч оноо/дүнг гаргахаас гадна, нийт суралцсан хугацааны голч оноо/дүнг гаргаж байна. Шалгалтын дүнг нийтэд илээр зарлахаар бол оюутны нэрийн оронд оюутны хувийн дугаарыг хэрэглэнэ. Сургуулиас чөлөөлөх, хасахОюутныг дараах шалтгаанаар сургуулиас бүрмөсөн чөлөөлнө. a) Сургуулиас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргасан, b) Өөр сургуульд шилжсэн. Үүнээс гадна оюутныг дараах шалтгаанаар сургуулиас хасна. Үүнд: c) Бүртгэлийн хугацаанд эргэж бүртгүүлээгүй бол сургууль орхисон гэж үзэх, d) Чөлөөний хугацаа дуусаад тогтоосон хугацаанд ирээгүй буюу чөлөөг сунгах тухай өргөдлөө гаргаагүй, e) Шалгалтын дүрэмд зааснаар сурлагаар тэнцэхгүй гэж үзэх нөхцөлд орсон, f) Суралцах дээд хугацаанд тус сургуулийг төгсөхөд шаардагдах нийт багц цагийг авч чадаагүй, g) Гэрээнд заасан хугацаанд сургалтын төлбөрөө төлөөгүй, h) Гэмт хэрэг, ёс суртахууны ноцтой зөрчил гаргасан нь нотлогдвол. ТөгсөлтСургалтын төлөвлөгөөгөөр тухайн боловсролын зэргийн шаардлагыг бүрэн биелүүлэн зохих багц цаг цуглуулан, төгсөлтийн шалгалтаа амжилттай өгсөн оюутныг захирлын тушаалаар төгсгөн мэргэжил, боловсролын зэрэг, түүнийг гэрчлэх баримт бичиг, энгэрийн тэмдэг олгоно. |
|||||||||||||||||||||||||||
| LAST_UPDATED2 |
Холбоо барих
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ж. Батмөнхийн гудамж 9
Улаанбаатар-46, Ш\Х-1003
Утас/Факс: 350155, 350157, 99110283, 99195961
Э-мэйл: chinggiscomplex@magicnet.mn
Веб хуудас: www.chinggiscomplex.mn





















