| Дипломын болон бакалаврын зэргийн сургалт |
|
|
|
| Зохиогч Administrator | ||||||
| 5 дах өдөр, 24-04-2009 21:52 | ||||||
Хуудас 1 of 4 ЭлсэлтЭлсэлтийн уралдаант шалгалтыг зохих журмын дагуу амжилттай өгч, элсэх болзол хангасан, тухайн жилийн сургалтын болоод бусад үйлчилгээний төлбөрийг төлсөн хүнийг “Чингэс хаан” ДС-д элсүүлнэ. Элсэлтийн шалгалт нь элсэхийг хүсэгчдийн мэдлэг, суралцах чадвар, авъяасыг тодорхойлон сургуулийн хүчин чадалд зохицсон хяналтын тоонд багтаан шалгаруулах зорилготой. Элсэгчдээс авах шалгалтын төрөл, дүгнэх аргачлалыг үндсэн мэргэжлийн чиглэлээс хамааруулан тогтоох бөгөөд энэ тухай жил бүр элсэлтийн журамдаа тусган нийтэд зарлаж байна. “Чингэс хаан” ДС-ийн бүрэлдэхүүний нэгжид оюутнаар элсүүлэх шийдвэрийг “Чингэс хаан” ДС-ийн захирлын тушаалаар баталгаажуулна. Энэ тушаал гарсны дараа оюутны үнэмлэх, сурлагын дэвтэр олгоно. Оюутан нь авъяас сонирхолдоо нийцсэн мэргэжил, сургуулиа сонгох зэрэг тодорхой шалтгааны улмаас дотоод, гадаадын их дээд сургуулиас болон тус их сургуулийн аль нэг салбараас нөгөөд шилжин суралцаж болно. Энэ асуудлыг “Чингэс хаан” ДС-ийн захирлын тушаалаар баталсан тусгай журмаар зохицуулна. Өөр сургуулиас оюутан шилжин суралцуулах зөвшөөрлийн гол үндэс нь хоёр сургуулийн багц цагийн харилцан зөвшилцөл байх болно. Гадаадын иргэдийг элсүүлэх Гадаадын болон харъяалалгүй иргэнийг “Чингэс хаан” ДС-д элсүүлэн суралцуулах асуудлыг тусгай журмаар зохицуулна. Гадаадын суралцагч нь сургалтанд бүрэн хэмжээгээр оролцож чадахаар монгол хэл эзэмшсэн байвал зохино. Хэрэв монгол хэлийг зохих хэмжээнд эзэмшээгүй бол монгол хэлний бэлтгэл ангид суралцуулна. Гадаадын их, дээд сургуулиудтай байгуулсан хамтын ажиллагааны шугамаар тусгай хичээлүүдийг судлахаар ирсэн оюутнуудыг хугацаа зааж элсүүлнэ. Ийм оюутан тодорхой нөхцөл шалтгааны улмаас сургалтыг үргэлжлүүлэх хүсэлт гаргавал нэг улирлаар сунгаж болно. Сургуульдаа эргэж бүртгүүлэх (анги дэвших)Дараагийн хичээлийн жилд үргэлжлүүлэн суралцах оюутан зохих журмын дагуу сургуульдаа бүртгүүлсэн байна. Эргэж бүртгүүлэхэд бүрдүүлэх бичиг баримтыг улирлын эцэст зарлан мэдэгдсэн байх бөгөөд бүртгүүлэхдээ дараа улирлын сургалтын төлбөрийг төлсөн байна. Энэхүү бүртгэлийг үндэслэн гарах захирлын тушаалаар оюутан дараагийн улиралд үргэлжлүүлэн суралцах эрхтэй болно. Биелүүлсэн багц цагийн хэмжээгээр тухайн оюутны суралцаж буй анги тодорхойлогдоно. Үүнд: • Нэгдүгээр ангийн оюутан 0 - 30 багц цаг биелүүлсэн • Хоёрдугаар ангийн оюутан 31 - 60 багц цаг биелүүлсэн • Гуравдугаар ангийн оюутан 61 - 90 багц цаг биелүүлсэн • Дөрөвдүгээр ангийн оюутан 91-ээс дээш багц цаг биелүүлсэн. Энэ харгалзлалыг баримтлан хичээлийн жил бүр суралцах оюутныг “анги дэвшүүлэх, үргэлжлүүлэн суралцуулах тухай” захирлын тушаал гаргана. . |
||||||
| LAST_UPDATED2 |
Холбоо барих
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ж. Батмөнхийн гудамж 9
Улаанбаатар-46, Ш\Х-1003
Утас/Факс: 350155, 350157, 99110283, 99195961
Э-мэйл: chinggiscomplex@magicnet.mn
Веб хуудас: www.chinggiscomplex.mn



















