Home Тэнхим Түүх-нийгмийн ухаан
Товч танилцуулга PDF Хэвлэх И-мэйл

Түүх – Нийгмийн ухааны тэнхим нь “ Түүхийн багш – Түүх” , “ Багш- Нийгмийн ажилтан” мэргэжлүүдээр боловсон хүчин бэлтгэх зорилготойгоор   2008 - 2009 оны хичээлийн жилд шинэчлэн байгуулагдсан. 

“ Түүхийн багш – Түүх” чиглэлээр бэлтгэж буй оюутнуудаа эх бичиг судлал, археологи, намтар судлал, орон нутаг судлалд мэргэшүүлэн гаргахын сацуу , Монголын түүхийн чиглэлээр эрдэм шинжилгээний ажилтан бэлтгэхэд гол анхаарлаа чиглүүлэн сургалт явуулдаг онцлогтой. Үүнийг хангахад Монголын нэрт эрдэмтэд болох  Түүхийн болон Цэргийн шинжлэх ухааны доктор, профессор Х. Шагдар, Түүх, он дарааллын  бичиг судлаач, профессор Б. Балжинням, Улс төрийн ухааны доктор,  дэд профессор Д. Болд – Эрдэнэ,  багш магистр Ж. Даваадулам   зэрэг багш нарын маань  хичээл зүтгэл гарган ажиллаж байна. 

  “ Багш- Нийгмийн ажилтан” гэсэн хос мэргэжлээр 2008-2009 оны хичээлийн жилээс нийгмийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан нийгмийн ажилтан, англи хэлний багш, орчуулагч , гэр бүл судлалаар давхар мэргэшсэн өндөр мэдлэгтэй  чадварлаг  мэргэжилтэн бэлтгэх зорилготойгоор ажиллаж байна. Энэхүү мэргэжлийн сургалтын зөвлөхөөр Гэр бүл судлаач, Шинжлэх ухааны доктор, профессор Т. Намжил ажилладаг.

Бүгд Найрамдах Солонгос улсын Шилла болон Пусаны их сургуулиудтай харилцаа холбоотой ажиллаж, ахлах ангид  нь оюутнуудаасаа Солонгос улсад сургах боломжийг олгох зорилготой.

2009-2010 оны хичээлийн жилд өдрийн ангид “Багш-Нийгмийн ажилтан” мэргэжлээр элсэлт авахын зэрэгцээ “Багш-Нийгмийн \гэр бүлийн\ ажилтан”-г оройн ангид элсүүлж суралцуулна.

Оройн ангид ерөнхий боловсролын 10, 11-р анги төгсөгчид болон Их дээд сургууль төгсөгчдөөс \2,5 жил\ элсүүлж дипломын ба бакалаврын зэрэг олгоно.

 


Элсэлтийн журамтай эндээс танилцана уу?
Та манай сургуулийн элсэлтийн бүртгэлд онлайнаар бүртгүүлэх боломжтой боллоо.
Та өөрийнхөө мэдээллийг оруулна уу? Овог нэрээ латин үсгээр галиглаж бичнэ үү

Таныг бүртгэлийг хүлээжавсаны дараа таны утсаар холбогдож баталгаажуулах бөгөөд
8 сарын 25 наас өмнө доорхи бичиг баримтуудыг бүрдүүлж авчирна.

Бүрдүүлэх материал:

  1. Бүрэн дунд боловсролын үнэмлэх
  2. Иргэний үнэмлэхний баталгаат хуулбар
  3. Сурагчийн хувийн хэрэг
  4. 3*4 хэмжээтэй 4% цээж зураг
  5. ЕШ-ын дүнгийн тодорхойлолт

Оюутнуудын анхааралд!

Дотоод мэдээ