| Товч танилцуулга |
|
|
|
| Зохиогч Administrator |
| 1 дэх өдөр, 06-04-2009 17:27 |
|
Гадаад харилцааны тэнхим нь анх 1999 онд 50 оюутантайгаар байгуулагдсан. Тэнхимийн анхны тэргүүн нь профессор Н.Болд багш бөгөөд профессор Б.Буд, н.Уранцэцэг багш нарын бүрэлдэхүүнтэй байсан.
2000 - 2006 оны хичээлийн жилийн хугацаанд ахмад дипломатч, Б.Буд, ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга О.Очиржав, доктор Д.Инжинаш, Олон улсын харилцааны багш П.Эрдэнэтулга, Б.Болормаа, Х.Тэмүжин, П.Батжаргал, гадаад хэлний багш Ч.Дашдулам, И.Должинсүрэн нар ажиллаж байсан. Гадаад харилцааны тэнхим нь 2003 оноос "Олон улсын харилцааны тэнхэм" хэмээн нэрлэгдэж, 2006 онд тус тэнхимээс "Гадаад хэлний тэнхим" салбарлан бие дааж, 2007 оноос бүтцийн өөрчлөлтөнд орсоноор Гадаад хэл - Олон улсын харилцааны салбарын Олон улсын харилцааны тэнхэм болон нэрлэгдэж байна. Манай тэнхим оюутнуудаа ахлах курсээс нь Гадаад хэргийн яам, Засгийн газрын ордон, Нийслэл, дүүргийн болон орон нутгийн Засаг даргын тамгын газруудад, Олон улс судлалын хүрээлэн, Стратеги судлалын хүрээлэн зэрэг албан байгууллагуудад үйлдвэрлэлийн дадлагад гаргахын зэрэгцээ бусад төрийн албан байгууллага, олон нийтийн байгууллага, хувийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажилладаг. Мөн оюутнуудаа БНАСАУ болон БНХАУ улсад танилцах дадлага хийлгэж, БНСУ-ын "Сан Мүн" их сургуультай оюутан солилцооны хөтөлбөрийн дагуу шилдэг оюутнуудаа томилон сургадаг. Тус тэнхэм нь сургуулийнхаа анхдагч тэнхимүүдийн нэг бөгөөд одоогоор 6 дахь төгсөлтөө 2008 онд хийж, 170 гаруй мэргэжлийн боловсон хүчин бэлтгэсэн.
Төгсөгчид нь ажлын ур чадвар, бүтээмж өндөртэй хөрвөх чадвар бүхий мэргэжилтэн болж суралцсанаар төрийн захиргаа, албан байгууллага, үйлчилгээний салбаруудад амжилттай ажиллаж байхын сацуу зарим нь мэргэжлээ дээшлүүлэхээр гадаадын болон дотоодын их дээд сургуулиудад суралцаж байгаа болно.
|
| LAST_UPDATED2 |
Холбоо барих
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ж. Батмөнхийн гудамж 9
Улаанбаатар-46, Ш\Х-1003
Утас/Факс: 350155, 350157, 99110283, 99195961
Э-мэйл: chinggiscomplex@magicnet.mn
Веб хуудас: www.chinggiscomplex.mn

Элсэлтийн журамтай эндээс танилцана уу?
Та манай сургуулийн элсэлтийн бүртгэлд онлайнаар бүртгүүлэх боломжтой боллоо.
Та өөрийнхөө мэдээллийг оруулна уу? Овог нэрээ латин үсгээр галиглаж бичнэ үү
Таныг бүртгэлийг хүлээжавсаны дараа таны утсаар холбогдож баталгаажуулах бөгөөд
8 сарын 25 наас өмнө доорхи бичиг баримтуудыг бүрдүүлж авчирна.
Бүрдүүлэх материал:
- Бүрэн дунд боловсролын үнэмлэх
- Иргэний үнэмлэхний баталгаат хуулбар
- Сурагчийн хувийн хэрэг
- 3*4 хэмжээтэй 4% цээж зураг
- ЕШ-ын дүнгийн тодорхойлолт




















