Home Гадаад Харилцаа Галбадрахын сэтгэгдэл
Галбадрахын сэтгэгдэл PDF Хэвлэх И-мэйл

Сайн байцгаана уу? Нийт оюутан сурагчид аа! Намайг Галбадрах гэдэг. Их эзэн Чингэс хааныхаа нэрээр овоглосон Чингэс хаан дээд сургуулийн ЗБЗГУМ-ийн 3 курст суралцаж байна. Анхлан эрдмийн жолоог эхлэн Чингэс хаан сургуульдаа элсэн орох тэр мөчид сургуулийн маань өнгө төрх, эрдэмтэн багш нарын элэгсэг дотно харьцаа сэтгэл татаж байлаа. Тэр дундаа өөрийн сургуулиар бахархах нэгэн том зүйл бол манай сургуулийн гадаад харилцаа юм.

Өнөөдрийг хүртэл Азийн их дээд сургуулиудын холбооны гишүүн сургууль болон ажиллаж БНСУ-ын Sunmoon их сургууль болон АНУ-ын Macalrster коллежтой хамтран ажиллаж оюутан солилцоо хөтөлбөрт оюутнуудаа хамруулдаг билээ. Энэхүү оюутан солилцох хөтөлбөрт Галбадрах би хамрагдаж БНСУ-ын Sunmoon Их сургуульд суралцаж ирсэн.

Ингээд Солонгос улсад суралцах болсон сэтгэгдлээсээ хуваалцахад таатай байна. Солонгос Улсын Sunmoon Их сургуульд суралцахаар зорьж удалгүй ОУ –ын Инчон нисэх онгоцны буудалд газардахад монгол оюутан Галбадрах гэсэн нэрийг харан очтол эелдэгээр мэндчилэн угтаад сургуулийн зүг хөдөллөө. Ингээд удалгүй сургуульдаа очоод багш нар болоод ангийн найзууд болох олон орны хүүхдүүдтэй танилцаж , анхны хичээлийг эхлүүлэн өөрийгээ танилцуулахад сандраад хэцүү байсан ч Монгол орноо болон Чингэс хаан сургуулиа танилцуулахад бүгд л Чингэсийн Монголоос ирсэн гээд маш олон асуулт асууж байлаа.

Тэр үед их сандарч байсан ч Монгол орноороо , сургуулиараа бахархах сэтгэл төрж байлаа. Ингээд танилцсан найз нөхөд гээд бүхий л хүмүүст Монгол болон Чингэс хаан дээд сургуулиа сурталчилж яриа дэлгэн суух тэр мөчид хэзээ ч мартагдагшүй сайхан дурсамж үлджээ. Олон орны оюутнууд өөрсдийн орноо сурталчилах фестивальд оролцож үндэсний хувцас өмсөж, монгол хоол хийж тэнд хүрэлцэн ирсэн багш нар болоод олон орны оюутнуудад сонирхуулан , монгол дуу дуулж үзүүлж байсан.

Тэнд хөгжилтэй болон уйтгар гунигтай зүйл зөндөө тохиолдож байсан ч хичээл дээр мэдэхгүй зүйл гарахад Чингэс хаан сургуулийн багш нарын зааж сургасан мэдлэг боловсрол зөвлөлгөө байнгын харилцаатай байдаг нь үнэхээр их хэрэг болсон. Сурч байх хугацаандаа Монгол оюутан, Монгол хүн ухаантай, мэдлэгтэй, нөхөрсөг, гэсэн яриаг сонсох бүрдээ Монгол хүн болж төрсөндөө бахархах сэтгэл төрж байсан. Залуу насны хамгийн дурсамжтай үе яах аргагүй л оюутан нас байдаг.

Энэхүү гэгээн дурсамж маань сургуулийнхаа оюутан солилцоогоор гадаадад суралцан олон орны залуустай найз нөхөд болсоор улам сонирхолтой болсон төдийгүй Чингэс хаан дээд сургуулийн сонгон суралцсан маань зөв сонголт болжээ хэмээн сэтгэл өндөр явдаг юм.

Ингээд эцэст нь хэлэхэд намайг Солонгос улсад суралцах нөхцөл бололцоог гаргаж өгсөн захирал, доктор Х.Лхагвасүрэн болоод Чингэс хаан дээд сургуулийн нийт эрдэмтэн багш нартаа үнэхээр их баярлаж явдгаа илэрхийлье. Мөн ангийн найз нар болон нийт оюутан залуустаа өндөр амжилт хүсье.

 

Оюутан солилцоо

Солонгосын Соон Мүүн коллежид 10 гаруй оюутан солилцоогоор яваад байна.
2006 оноос эхлэн оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлсээр ирлээ.
Олон талын хамтын ажиллагааг хөгжүүлж байна.

Вьетнамын TMAI NCUVEN дээд сургуультай багш, оюутан солилцох харилцан туршлага хуваалцах, хамтран ажиллах гэрээг 2006-2007 онуудад байгуулсан.

Оюутны сэтгэгдэл

Оюутнуудын анхааралд!

Дотоод мэдээ