| “JCI МОНГОЛ” байгууллага оюутны сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох хөтөлбөр зарлалаа |
|
|
|
| Зохиогч Administrator | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| 2 дах өдөр, 07-04-2009 12:24 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Монгол улсын JCI Leader болон БНСУ-ын JCI Seogwipo байгууллагууд хамтран Монгол улсын их дээд сургуулиудын 1 ба түүнээс дээш курсэд суралцаж байгаа оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох хөтөлбөрийг энэ жилээс хэрэгжүүлж эхэлж байна. Хөтөлбөрт хамрагдахыг хүссэн оюутнууд энэхүү удирдамжийн дагуу төсөл боловсруулан тогтоосон хугацаанд, заасан хаягаар зохион байгуулагчдад ирүүлэх шаардлагатай. Эхний 5 байр эзэлсэн оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно. Төсөлд тавигдах шаардлага Төсөл нь дараах шаардлагуудыг хангасан байвал зохино. Үүнд: 1. Шинэ үйлчилгээ болон бүтээгдэхүүн нэвтрүүлэх, шинэ технологи ашиглах, үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх зэргээр шинэлэг асуудал бизнесийн салбарт дэвшүүлсэн эсвэл нийгэмд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн байна. 2. Хэрэгжих боломжтой, бодитой, санхүүгийн хувьд үр ашигтай байна. 3. Байгаль экологид ээлтэй байна. 4. Судалгаа шинжилгээ, санхүүгийн тооцоо шинжилгээ, зах зээлийн судалгаа, эрсдлийн шинжилгээ зэрэг төсөлд байх шаардлагатай бүрдэл хэсгүүдийг бүрэн агуулсан, ойлгомжтой тодорхой бүтэцтэй, иж бүрэн байна. 5. Санхүүгийн гол үр дүнг оролцуулан төслийн товч агуулгыг 3 хуудсанд багтаан товчилж төслийн эхэнд оруулсан байвал зохино. Arial Mon фонтоор, 12 хэмжээтэй, мөр хоорондын зай нь 1.5-ийн хэмжээтэйгээр бичигдсэн байна. 7. Төсөл болон түүний хавсралтуудыг, санхүүгийн тооцооллыг файл хэлбэрээр CD дээр бичиж хавсаргасан байна. Төслийн уралдааны сэдвүүд 1. Хөрөнгийн зах зээлийг сайжруулах, Монголын компаниудыг гадаадын хөрөнгийн бирж дээр гаргах 2. Барилга, орон сууцыг хямд төсөр, хүртээмжтэй болгох 3. Уул уурхайн салбарт байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэх тухай, боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх 4. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх 5. Монгол мэргэжилтэний дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, залуучуудын боловсрол, мэдлэгийг нэмэгдүүлэх, зөв санаа, зөв бодол бүхий иргэнийг төлөвшүүлэх гэх зэрэг боловсролын асуудлууд, Хүнсний үйлдвэрлэл (сүү, мах, гурил,ногоо,туслах аж ахуй гэх мэт) 7. Малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрлэл 8. Интернэт худалдаа, программ хангамжийг хөгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх 9. Монгол брэнд бий болгох 10. Агаарын бохирдлыг бууруулах, замын түгжрэлийг багасгах зэрэг нийгмийн асуудлыг шийдвэрлэх г.м. Төсөл хүлээн авах Уралдаанд оролцох төслийг 2008 оны 08-р сарын 02-ны өдрөөс эхлэн 08-р сарын 18-ны 11.00 цаг хүртэл “Мо-Тү-Өв” компанийн “Оюун ухааны музей” дээр доорх хаягаар хүлээн авна. Олон улсын оюун ухааны музей Баянзүрх дүүрэг, 15-р хороо 13-р хороолол-2 Энхтайваны Өргөн Чөлөө 10 Улаанбаатар 210648 Зүүн 4 замын Баруун өмнөд талд, “East” төвийн Баруун талд байрлах 4 давхар ягаан байшин. Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй болно. Тодруулга авах утас: 99694611 “JCI МОНГОЛ” БАЙГУУЛЛАГА ОЮУТНЫ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ХӨТӨЛБӨР ЗАРЛАЛАА “JCI Монгол” байгууллага БНСУ-ын JCI байгууллагатай хамтран “ОЮУТНЫ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ХӨТӨЛБӨР”-ийг энэ жилээс эхлэн хэрэгжүүлж эхлэхээр боллоо. Тэтгэлэг олгох оюутнуудыг шалгаруулахдаа зохион байгуулагчдын зүгээс тодорхойлсон сэдвийн дагуу “төсөл” бичих уралдаан зарлаж байгаа бөгөөд тэргүүн байранд орсон оюутанд бүтэн жилийн сургалтын төлбөр буюу 1 сая төгрөгийн тэтгэлэг олгох юм байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Монголын их дээд сургуулиудад суралцаж байгаа нийт 5 оюутанд тэтгэлэг олгох ажээ. Их дээд сургууль, коллежийн 1-р курс төгссөн ба түүнээс дээш курсэд 3.5-аас дээш голч дүнтэйгээр суралцаж байгаа оюутнууд уг хөтөлбөрт хамрагдах боломжтой юм. Энэхүү “ОЮУТНЫ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ХӨТӨЛБӨР”-ийг БНСУ-ын JCI байгууллагын салбар болох Seogwipo JCI байгууллага болон Монголын JCI байгууллагын салбар болох Leader JCI байгууллагууд хамтран санхүүжүүлж, зохион байгуулалтыг нь хариуцан ажиллаж байна. Уралдаанд оролцохыг хүссэн оюутнуудын боловсруулсан төслийг 8-р сарын 18-ны өдрийн 11 цаг хүртэл 13-р хороололд байрлах Мо-Тү-Өв компанийн Олон Улсын Оюун Ухааны Музейд хүлээн авна. Тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалттай холбоотой нарийвчилсан мэдээллийг WWW.HUURHUN.MN, WWW.ZARMEDEE.MN, WWW.BARILGA.MN веб сайтууд болон 8-р сарын 04-ний өдрийн өдөр тутмын сонингуудаас авах боломжтой юм байна. Улс орны хөгжил цэцэглэлт, нийгмийн хөдөлгөгч хүч болсон оюутнуудын сурч боловсрохтой холбоотой хамгийн гол зардал болох сургалтын төлбөрийг нь санхүүжүүлснээр ирээдүйдээ улс эх орондоо ихийг хийж бүтээх чадавхитай, Монгол улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулагч иргэн болж төлөвшихөд нь дэмжлэг туслалцаа үзүүлж чадна хэмээн зохион байгуулагчид үзэж байгаа бөгөөд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох энэхүү хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах ажээ. 2008 оны 08 дугаар сарын 01-ний өдөр JCI Leader байгууллага Эрхэм хүндэт оюутан залуусаа! БНСУ-ын JCI Seogwipo болон Монгол улсын JCI Leader байгууллагууд нь сүүлийн 2 жилийн хугацаанд хамтран ажиллаж байгаа бөгөөд 2008 оноос эхлэн оюутны сургалтын тэтгэлэг олгох хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон хамтран зохион байгуулахаар төлөвлөж, хэрэгжүүлэлтийн ажилдаа ороод байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн 1 ба түүнээс дээш курсэд суралцаж байгаа оюутнуудын дунд төслийн уралдаан зарлаж эхний 5 байрыг эзэлсэн оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлгийг олгоно. Хөтөлбөрийн зорилго Сургалтын тэтгэлэг олгох хөтөлбөрийн зорилго нь нийгмийн хөдөлгөгч хүч болсон оюутнуудын сурч боловсрохтой холбоотой хамгийн гол зардал болох сургалтын төлбөрийг нь санхүүжүүлэх замаар ирээдүйдээ нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулагч иргэн болж төлөвшихөд нь дэмжлэг туслалцаа үзүүлж JCI байгууллагын нийгмийн сайн сайханы төлөө үйлчлэх зорилгыг хэрэгжүүлэхэд оршино.Түүнчлэн энэхүү удирдамж нь шалгаруулалтыг бодитой, шударга хийх замаар тэтгэлгийг зөв хүнд олгоход туслах зорилготой. Бизнес төлөвлөгөө, төслийн уралдааны болзол 1 ба түүнээс дээш курсэд суралцаж байгаа оюутнуудын дунд төслийн уралдаан зарлаж эхний 5 байрыг эзэлсэн оюутнуудад 1 сая хүртлэх төгрөгний сургалтын төлбөрийн тэтгэлгийг олгоно. Төсөл шалгаруулах хуваарь 1-р шалгаруулалт: 2008-08-21 2-р шалгаруулалт: 2008-08-25 Шагнал гардуулах ёслол: 2008-08-26 өдөр, JCI LEADER байгууллагын 2 жилийн ойн байрын ёслол 1. Шалгуур үзүүлэлт: Төслийг дараахи үзүүлэлтээр шалгаруулна: 1-р шат Нийт - 100 оноо
2-р шат Нийт - 100 оноо
Төсөл хүлээж авах хаяг: Олон улсын оюун ухааны музей Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 13-р хороолол-2 Энхтайваны Өргөн Чөлөө 10, Улаанбаатар 210648 Тодруулга: Зүүн 4 замын Баруун өмнөд талд, “East” төвийн Баруун талд байрлах 4 давхар ягаан байшин Эрхэм та төслөө 2008-08-19 өдрийн 11цагаас өмнө бидэнд авчирч өгнө үү. ТАНЬД АМЖИЛТ ХҮСЬЕ. |
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Холбоо барих
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ж. Батмөнхийн гудамж 9
Улаанбаатар-46, Ш\Х-1003
Утас/Факс: 350155, 350157, 99110283, 99195961
Э-мэйл: chinggiscomplex@magicnet.mn
Веб хуудас: www.chinggiscomplex.mn

Элсэлтийн журамтай эндээс танилцана уу?
Та манай сургуулийн элсэлтийн бүртгэлд онлайнаар бүртгүүлэх боломжтой боллоо.
Та өөрийнхөө мэдээллийг оруулна уу? Овог нэрээ латин үсгээр галиглаж бичнэ үү
Таныг бүртгэлийг хүлээжавсаны дараа таны утсаар холбогдож баталгаажуулах бөгөөд
8 сарын 25 наас өмнө доорхи бичиг баримтуудыг бүрдүүлж авчирна.
Бүрдүүлэх материал:
- Бүрэн дунд боловсролын үнэмлэх
- Иргэний үнэмлэхний баталгаат хуулбар
- Сурагчийн хувийн хэрэг
- 3*4 хэмжээтэй 4% цээж зураг
- ЕШ-ын дүнгийн тодорхойлолт




















