| Эссэ бичих агуу бөгөөд санаанд оромгүй 7 сануулга |
|
|
|
| Зохиогч Administrator |
| 2 дах өдөр, 07-04-2009 12:27 |
|
Хэл сурахдаа эхлээд үндсэн хэлийг, дараагаар нь төрөл хэлүүдийг судлах хэрэгтэй. Гадаад хэл сурч судлах хөдөлгөөнийг санаачлагч хэл шинжээч Т.Ауэрбахын өгүүлснээр Германы нэрд гарсан археологч Генрих Шлиман эхлээд франц, англи хэлийг тус бүр нэг жил зарцуулж сурсан бол цаашдаа шинэ хэлийг хэдхэн долоо хоногт сурч байсан ба бүр зарим хэлийг хэдхэн хоногт сурдаг болсон байна. Шлиман шинэ хэл сурахаар бэлдэх бүрдээ уг хэлээр гарсан тэр номын орчуулгыг олж авдаг байжээ. Хэлний онцгой авъяас гэж байдаг ч энэ нь цөөн хүнд заяадаг онцгой зүйл биш гэнэ. Аль болох залуу насандаа л хэл сурах хэрэгтэй. Ингэхийн тулд, 1. Хамгийн гол нь зүрхшээх хэрэггүй. Өөрийн санааг сурч буй хэлээрээ илэрхийлэхийг байнга хичээвэл хэлийг амархан сурдаг гэж эрдэмтэд баталдаг. Ярианы хэлийг яаж сурах вэ? Оросын эрдэмтэд хурдавчлан сургах өвөрмөц сонин арга зохиосон нь, гипермнез буюу үлэмж их тогтоох явдал хийгээд хэл сурч байгаа хүнийг тэр хэлний нь орчинд умбуулж, сэтгэхүйд нь нөлөөлж, маш чөлөөтэй яриулах арга байна. Ингэхэд хүн хэдийгээр алдаж, буруу хазгай яривч гурав хоноод л шинэ хэлээрээ ярьж эхэлдэг аж. Ийнхүү уламжлалт аргаар гурван сараас ч илүү хугацаа зарж байж сурах чадварыг гурван долоо хоногт эзэмшүүлж болдог байна. Аль нэг хэлээр уншсанаа ойлгож суръя гэвэл хамгийн олон хэрэглэгддэг 2500 үг, тухайн хэлний зүйг сурагтун гэж хэл шинжээчид батлан хэлж байна. Эхний хэлийг сурчихсан байхад гурав дахь хэлнээс эхлээд газрын уруу зөнгөөрөө явж байгаа юм шиг аяндаа сурах болно. Хэдэн үгээр ярьж болох вэ? |
Холбоо барих
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ж. Батмөнхийн гудамж 9
Улаанбаатар-46, Ш\Х-1003
Утас/Факс: 350155, 350157, 99110283, 99195961
Э-мэйл: chinggiscomplex@magicnet.mn
Веб хуудас: www.chinggiscomplex.mn

Элсэлтийн журамтай эндээс танилцана уу?
Та манай сургуулийн элсэлтийн бүртгэлд онлайнаар бүртгүүлэх боломжтой боллоо.
Та өөрийнхөө мэдээллийг оруулна уу? Овог нэрээ латин үсгээр галиглаж бичнэ үү
Таныг бүртгэлийг хүлээжавсаны дараа таны утсаар холбогдож баталгаажуулах бөгөөд
8 сарын 25 наас өмнө доорхи бичиг баримтуудыг бүрдүүлж авчирна.
Бүрдүүлэх материал:
- Бүрэн дунд боловсролын үнэмлэх
- Иргэний үнэмлэхний баталгаат хуулбар
- Сурагчийн хувийн хэрэг
- 3*4 хэмжээтэй 4% цээж зураг
- ЕШ-ын дүнгийн тодорхойлолт




















