Home ОЮУТАН Бүртгэл Элсэлтийн журам
2009-2010 Хичээлийн жилийн элсэлтийн журам PDF Хэвлэх И-мэйл

Чингэс хаан дээд сургуульд оюутан элсүүлэх журам

/2009-2010 оны хичээлийн жил/

Нэг: Нийтлэг үндэслэл:

1.      Тус сурууль нь 2009-2010 оны хичээлийн жилд  бакалаврын боловсролын зэрэг олгох  сургалтанд  нийслэл болон хөдөө, орон нутгаас оюутан  элсүүлэхдээ БСШУЯ-наас баталсан “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам” (2006/483) болон энэхүү журмыг баримтална.

2.       “Чингэс хаан дээд ” дээд сургуульд /цаашид ЧХДС/ элсэх хүсэлтэй иргэн нь БСШУЯ-аас баталсан “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам”-д  заасан ерөнхий шалгалтыг өгсөн байх ба аль ангид ямар хичээлийн ЕШ өгсөн байхыг Хавсралт 1-д заав.

3.       ЧХДС-д элсүүлэх оюутны хяналтыг тоог Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв  байгууллага тогтооно.

Хоёр: Элсэх болзол

1.      ЧХДС-д элсэгч нь ерөнхий боловсролын бүрэн дунд буюу түүнээс дээш боловсролын зэрэгтэй байна.

2.      ЕШ өгч хангалттай үнэлгээ авсан элсэгчдээс  тухайн хичээлээр эссе бичүүлж авна.

3.      Шалгалтанд авбал зохих нийт онооны 50%-ийг авсан тохиолдолд ЧХДС-д элсэх болзол хангасан гэж үзэн хяналтын тоонд багтаан элсүүлнэ.

Гурав: Элсэлтийн шалгалтын комисс томилох тухай

1.      Элсэлтийн шалгалтын комиссыг захирлын тушаалаар  томилно.

2.      Элсэлтийн шалгалтын комиссын бүрэлдэхүүнд орж ажиллах багш болон бусад  гишүүдийг захирлын тушаалаар  баталгаажуулна.

Дөрөв: Зар сурталчилгааны ажлыг зохион байгуулах тухай

1.      Элсэлт авах тухай зар сурталчилгааны  асуудлыг  элсэлтийн комиссын бүрэлдэхүүн хариуцан гүйцэтгэнэ.

2.      Элсэлтийн талаар мэдээлэлийг сонин хэвлэл, радио телевиз болон өөрийн веб сайт www.chinggiscomplex.mn –ашиглан түгээнэ.

 

Тав: Элсэлтийн ажлыг зохион байгуулах:

Элсэхийг хүссэн  иргэдийг   4-р сарын 20-ноос эхлэн өөрийн хичээлийн байр, и-мэйл хаягаар  тогтмол  бүртгэнэ. Элсэлтийн шалгалт өгөх хүн   цээж зураг  2%, төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, сургууль төгссөн гэрчилгээ,  сургуулийн тодорхойлолт,  ЕШ–ын хуудас, элсэлтийн зардал зэргийг  бүрдүүлнэ.

Зургаа: Элсэгчидийг бүртгэх, гэрээ байгуулах 

1.      Элсэлтийн шалгалт дууссаны дараа мэргэжил тус бүрт шалгалт өгсөн хүмүүсийг  авсан онооны дарааллаар жагсааж хяналтын тоонд багтаан элсүүлнэ.

2.      Элсэлтийн шалгалттай холбоотой маргаантай асуудлыг комисс эцэслэн шийдвэрлэнэ.

3.      Эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн хүмүүст суралцах эрхийн бичиг олгоно.

4.      Суралцах гэрээ байгуулан эрхийн бичиг авсан элсэгчид 8 сарын 25-30 хооронд сургууль дээр ирж элссэн ангидаа бүртгүүлнэ.

5.      Сургуульд элсэгч нь гэрээнд заасан хугацаанд сургалтын төлбөрөө төлж барагдуулах үүрэгтэй. Байгууллага аж ахуйн нэгж, компаний захиалга, хүсэлтээр оюутан элсүүлж суралцууна.

 

Долоо. Элсэгчдийн бүрдүүлэх  материал

Элсэлтээр  бүртгүүлсэн элсэгчид  дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байна.  Үүнд:

·                Бүрэн дунд боловсролын  гэрчилгээ буюу түүнтэй адилтгах бичиг баримт

·                ЕШ-ын хуудас

·                Сурагчийн хувийн хэрэг

·                Иргэний үнэмлэхний хуулбар

·                Цээж зураг  2 хувь

·                Сургалтын төлбөр төлсөн баримт, төрийн  зээлээр суралцах бол холбогдох бичиг баримтуудыг  8 сарын 20-ны дотор сургуулийн Санхүүд, Төрийн албаны хуулийн дагуу төлөгдөх бол эцэг  эхийн  аль нэгний  ажлын газартай хийсэн гэрээг  9 сарын 1-ний дотор тус сургуулийн Санхүүд өгнө. Эдгээр материалыг битүүмжлэл сайтай хавтсанд хийсэн байна.

Хавсралт 1

Элсэлт авах мэргэжлийн чиглэл

Элсэлт авах мэргэжил

Суралцах хэлбэр

Ерөнхий шалгалт

1.

Аялал жуулчлалын менежмент /хөтөч/

өдөр

Газар зүй,Гадаад хэл

2.

Аялал жуулчлалын эдийн засаг, удирдлага

өдөр

Математик, Гадаад хэл, Газар зүй

3.

Түүх –Түүхийн багш

өдөр

Түүх, нийгмийн тухай мэдлэг,Газар зүй

4.

Гадаад хэл–Аялал жуулчлал (англи, япон, солонгос хэл)

Өдөр,орой

Гадаад хэл,монгол хэл

5.

Багш компьютер-гадаад хэл

өдөр

Гадаад хэл,математик

6.

Компьютер программ хангамж

өдөр

Математик, гадаад хэл

7.

Бизнесийн эдийн засаг

өдөр

Математик, гадаад хэл

8.

Зочид буудал оогийн газрын удирдлага,менежмент

өдөр

Гадаад хэл, нийгмийн тухай мэдлэг

9.

Олон улсын харилцаа- Гадаад харилцааны ажилтан

өдөр

Гадаад хэл, нийгмийн тухай мэдлэг

10.

Гадаад харилцааны ажилтан -Олон улсын эдийн засаг

өдөр

Гадаад хэл, нийгмийн тухай мэдлэг, Математик

11.

Ня-бо- Мэдээлэл зүй

өдөр

Математик, гадаад хэл

12.

Англи хэлний багш-Нийгмийн ажилтан

Өдөр,орой

Нийгмийн тухай мэдлэг, гадаад хэл

13.

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежмент

өдөр

Гадаад хэл, нийгмийн тухай мэдлэг

14.

Барилгын менежмент

өдөр

Математик, гадаад хэл

 

Жич: Заагдсан хичээлүүдийн аль нэгээр нь шалгалт өгч хангалттай үнэлгээ авсан байх

Сургуулийн онцлог:

·         2 дахь удаагаа 2019 он хүртэл магадлан итгэмжлэгдсэн сургууль учир төрийн сангийн зээл , буцалтгүй тусламж болон төрөөс төрийн албан хаагчийн хүүхдэд  үзүүлэх  тусламжинд хамрагддаг.

·         Хотын төвд нэг ээлжиндээ 2500 оюутан хичээллэх багтаамжтай тохилог хичээлийн байртай

·         Хөдөө орон нутгаас ирсэн оюутнуудаа өөрийн сургуулийн  дотуур байраар бүрэн хангадаг.

·         Иж бүрэн тоноглогдсон компьютерийн лаборатори, сургалтын кабинетуудтай

·         24 цагийн интернетболон дотоод сүлжээнд холбогдсон.

·         Жилд 1 удаа 700 км-ээс цааш явдаг  оюутны  замын зардлын 1 талын мөнгийг олгодог.

·         6 улирал дараалан /2 жил/ үнэлгээний голч дүн нь 3.8 буюу түүнээс дээш сурсан оюутны сургалтын төлбөрийг 40%-иар хөнгөлнө.

·         Аялал жуулчлалын ангийн оюутнууд Жуулчин, “Шүрэн”“Мөнгөн мод, Хангарьд, “хатан-Өгий”“Чингэсийн намаржаа зэрэг  жуулчны  баазуудад  дадлагаа цалинтай хийдэг тогтмол уламжлалтай.

·         2006-2008 онд үүсгэн байгуулагчийн тэтгэлгээр 7 оюутан, АНУ-ын  Макалестер  коллежийн профессор Жек Ведерфордын тэтгэлгээр  5  оюутан суралцаж байна.

 

Оюутнуудын анхааралд!

Дотоод мэдээ